Тоглоом
시간 제한2초메모리 제한512 MB
왼쪽 위 칸이 1인 직사각형 부분격자를 골라 뒤집는 것을 번갈아 하며, 격자 전체를 0으로 만든 사람이 이긴다. 최적의 플레이에서 승자를 가린다.
문제
Мөр нь дээрээс доош, багана нь зүүнээс баруун тийш дугаарлагдсан зөвхөн 0 болон 1 гэсэн тоонуудаас тогтсон тоон хүснэгт өгөгдсөн байв.
Хоёр тоглогч энэ тоон хүснэгтэнд дээр ээлжлэн үйлдэл хийж тоглоно. Тоглоомыг эхэлсэн бол 1-р тоглогч, харин дараа нь эхэлсэн бол 2-р тоглогч гэе. Тоглогчид өөрийн ээлжиндээ өгөгдсөн хүснэгтээс зүүн дээд нүдэнд нь 1 гэсэн тоо заавал байрлах тэгш өнцөгт хэлбэртэй хэсгийг сонгон аваад бүх тоонуудыг нь эсрэгээр солих үйлдэл хийнэ. Өөрөөр хэлбэл 0-ийг 1, 1-ийг 0 болгоно.
Жишээ 1.

Дээрх зурган дээр жишээ нэг үйлдлийг дүрслэв. Тоглогчийн 3x4 хэмжээтэй өгөгдсөн Хүснэгт А-гаас 2x2 квадрат хэсгийг сонгож, үйлдэл хийгээд гарч байгаа үр дүнг нь Хүснэгт Б-д үзүүлэв. Битүү шугамаар хүрээлэгдсэн хэсэг тоглогчийн сонгож авсан хэсэг юм. Мөн эндээс зүүн дээд нүдэнд 1 байх хэсгийг тухайн тоглогч маань сонгосныг харж болно.
Жишээ 2.

Харин 2-р жишээн дээр тоглогч 3x4 хэмжээтэй хүснэгтээс 2x3 хэмжээтэй тэгш өнцөгт хэсгийг сонгон авч үйлдэл хийснийг харуулав.
Хэрэв хоёр тоглогч хоёулаа оновчтой стратегиэр тоглодог ба өгөгдсөн хүснэгтэнд дахь бүх тоонуудыг 0 болгосон тоглогч нь хождог гэвэл та тоон хүснэгтийн мэдээлэл өгөгдсөн үед 1-р тоглогч ба 2-р тоглогчийн аль нь хожихийг тогтоох програм зохионо уу!
입력
Оролт хэд хэдэн тестүүдээс тогтох бөгөөд тест дараах хэлбэртэй. Тестийн тоо хамгийн ихдээ 200 байна.
Тестийн эхний мөрөнд мөр M ба баганын дугаар N нэг хоосон зайтайгаар тусгаарлагдана өгөгдөнө. Дараагийн M мөр тус бүрд 0 эсвэл 1 байх N тоо нэг хоосон зайгаар тусгаарлагдан байрлана. Мөр, баганын тоо тус бүрдээ 100-гаас хэтрэхгүй.
출력
Хэрэв 1-р тоглогч хожих бол 1-r toglogch, 2-р тоглогч хожих бол 2-r toglogch гэсэн үгийг нэг мөрөнд хэвлэнэ. (1-r,toglogch гэсэн хоёр үг хоорондоо нэг хоосон зайтай байна. Мөн 2-r toglogch гэдэг үгэн дээр ч мөн адил нэг хоосон зай авах ёстой. Доорх зургаас харна уу!)